Хэрхэн гишүүн болох вэ?
Гишүүн болсноор дараах давуу тал, боломжийг эдлэнэ. Үүнд:
- Та Монголын Ханглайдинг, Параглайдингийн Нийгэмлэгийн нэг эд эс болно.
- Зохиогдох арга хэмжээ, аялал, үйл явдлын талаар мэдээлэл авна.
- Спортын лиценз /FAI license/ авах эрх үүснэ. Ингэснээр олон улсын томоохон тэмцээнүүдэд оролцох боломжтой болно.
- Лекц семинар, сургалтанд хамрагдах боломжтой болно (онолын хичээл, сургалтын дадлага аялал, нөөц шүхрийн эвхэлт, ашиглалтын сургалт гэх мэт).
- Адилхан хүсэл тэмүүлэлтэй, сонирхол нэгтэй гадаад, дотоодын хүмүүстэй найз нөхөд болох, хүрээгээ тэлэх боломжтой.
- Нислэгийн дотоод дүрэм журам, мэдээллээр хангагдана.
МХПН-ийн Гишүүнчлэлийн журмыг эндээс татаж авна уу.