Ханглайдинг болон параглайдинг нь ерөнхийдөө гарааны нөхцөл (хөл дээрээс гарах), нислэг үйлдэх газар нутгийн хувьд адил төстэй боловч нисэх төхөөрөмж, хэрэгслийн бүтэц зохион байгуулалт болоод нислэгийн хувьд өөр өөрийн онцлог талуудтай.
Ханглайдинг, параглайдинг бол уулын дугуй, цана, өндөр уулын авиралт зэрэгтэй яг л адилхан: түүнийг аюултай, эсвэл аюулгүй байлгах нь зөвхөн таны л сонголт гэсэн үг.
1996 онд Францын Маркштейн Чөлөөт Нислэгийн сургалтын төвийн багш Филипп Марк Монголд хүрэлцэн ирж хамтарсан чөлөөт нислэг хийж байжээ. Тэр үед Францын National Popular Bank-ны сурталчилгааны зураг авалтанд Филипп Маркийн хамт А.Александр, Алинзул, Цогбадрах 4 делтапланаар нисч байсан бөгөөд одоо ч тус банкны үүдэнд тэдний нислэгийн зураг байдаг.