13 дахь удаагын Параглайдингийн цэгт газардах төрлийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 2025 оны 10-р сарын 25-наас 11-р сарын 4-ны өдрийн хооронд Турк улсын Анталия хотын Алания эрэг дээр болохоор сонгогдсон байна. Тиймээс 2025 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох Монгол улсын шигшээ багийг бүрдүүлэхэд 2024 онд цэгт газардах төрлөөр зохион байгуулагдах дөрвөн тэмцээнээс хамгийн сайн оноотой гурван тэмцээний оноог ашиглана. Шигшээ баг 4 хүний бүрэлдэхүүнтэй байх ба хамгийн багадаа нэг эмэгтэй тамирчин багтсан байна. Бүх тамирчдад амжилт хүсье.