Азийн зуны спортын XVIII наадам энэ оны наймдугаар сарын 18-наас есдүгээр сарын 02-ны өдрүүдэд Индонез улсын Жакарта, Палэмбанг хотуудад зохион байгуулагдах билээ.
Энэ удаагийн наадамд 45 орны 10 мянга гаруй тамирчид, спортын 40 төрлөөр хурд хүч, авхаалж самбаа, тэсвэр тэвчээрээ сорин өрсөлдөх бөгөөд энэ нь Азийн наадмын түүхэн дэх хамгийн олон улс, орны баг тамирчдыг хамарсан, хамгийн өндөр өртгөөр зохион байгуулагдах Азийн наадам болох юм.
Монголын Ханглайдинг, Параглайдингийн Нийгэмлэг нь тус наадамд Параглайдингийн цэг онож буух, холын зайн нислэгийн төрлүүдээр оролцох юм.