Falcon Air Sports Club Параглайдингийн цэгт газардах төрлөөр "Mongolian Cup" тэмцээнийг 4 дэх жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд энэ жил уг тэмцээн Дэлхийн агаарын спортын холбоо (FAI)-ны 2-р категори, олон улсын цомын тэмцээн болж өргөжсөнөөр тэмцээнд гадаадын тамирчид ирж оролцон туршлага солилцох, тамирчдын амжилтыг WPRS буюу Дэлхийн чансааны системд бүртгүүлэх сайхан боломжийг бүрдүүллээ.
Тэмцээнд МХПН-ийн гишүүн 4 клубийн 25 тамирчин, мөн Албани улсын 1 тамирчин 6 раундаар ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс:
Холимог (overall) ангилалд:
1-р байр А. Батдаваа (Falcon Air Sports Club)
2-р байр С. Очхүү (Falcon Air Sports Club)
3-р байр Г. Буян-Өлзий (Falcon Air Sports Club)
Эмэгтэйчүүдийн ангилалд:
1-р байр Б. Болормаа (Falcon Air Sports Club)
2-р байр Э. Мөнхзаяа (Agula Air Sports Club)
3-р байр Ж. Эрдэнэзул (Mongolian Air Paragliding Club)
тус тус эзлэв.
Тэмцээнд амжилт гаргасан бүх тамирчид болон дасгалжуулагч багш нарт баяр хүргэж, цаашдынх нь спортын замнал улам өөдрөг, эрч хүчтэй, амжилт ололтоор дүүрэн байхыг хүсэн ерөөе!
Нисгэгч-тамирчид спортын цэвэр, шударга өрсөлдөөнд ур чадвар, авхаалж самбаагаа сорьж, эв нэгдэл, хамтын ажиллагаагаа бэхжүүлж, аюулгүй нислэгийн соёлыг түгээн дэлгэрүүлэхэд бас нэгэн чухал алхам болсон энэхүү тэмцээнийг зохион байгуулалтын өндөр түвшинд бэлтгэж, удирдан явуулсан А. Батдаваа захиралтай Falcon Air Sports Club-т МХПН-ийн зүгээс талархал дэвшүүлье!
Жич: Тэмцээний чанартай зураг, бичлэгүүдийг зохион байгуулагч клуб нийтэлнэ.