TONI BRÜGGER:  EN-A ДАЛАВЧААР 214 KM НИСЭЖ РЕКОРД ТОГТООВ

Nova уг нислэгийг "EN-A далавчны дэлхийн албан бус рекорд" гэж нэрлэж байгаа юм байна. Нислэг 9 цаг, 10 минут үргэлжилсэн бөгөөд дундаж хурд нь 23.68 км/цаг байв. Тони голдуу EN-A болон EN-B далавчаар холын зайд нисдэг бөгөөд уралдааны маягийн уутат суудал (pod harness) хэрэглэдэг. Эдгээр ангиллын далавчууд нуралтанд маш тэсвэртэй учир тэрээр  speed bar нилээд гишгэж нисдэг, бас заримдаа нуралт үүссэн ч ийм далавч их аядуу "зан ааш" харуулдаг гэв. 

Тони: “Ийм энгийн далавчаар нисэхэд стрессээс ангид байдагт би үнэхээр баярладаг, ялангуяа термал сайн өргөлттэй өдрүүдэд голдуу л сэгсрэлт ихтэй нөхцөл байдаг шүү дээ. Надад бодож, зөв шийдвэр гаргах хугацаа өгөхийн зэрэгцээ 10 цаг ниссэний дараа ч нэг их ядралтгүй, тайван байхад тусалдаг. Бас жиндээ яг тохирсон low EN-B болон Aonic далавч маань дээд ангиллын podharness-тай маш сайн нисдэг. Надад өөр юу ч хэрэггүй" гэж ярив.   

"Дахиад улам хол нисэхийн тулд та далавчны ангиллаа нэг юм уу, хоёроор ахиулмаар санагдахгүй байна уу?" гэсэн асуултанд тэрээр: "Далавчаа солиод би үнэхээр хол ниснэ гэдэгтээ итгэлтэй биш байна. Ер нь далавчны ангилал хооронд гүйцэтгэлийн зөрүү маш бага байдаг л даа. Магадгүй, two-liner буюу 2 эгнээ line-tai далавчууд л илт хурдан байх" гэв.   

https://www.xcontest.org/world/en/flights/detail:b-air/24.03.2022/08:29