ШИНЭ КЛУБ МЭНДЭЛЛЭЭ

Монголын параглайдингийн өнөр бүлд саяхан нэг шинэ "хүүхэд" мэндэлсэн нь Агаарын спортын "Агула" клуб байлаа. Чөлөөт нислэгийн спортыг сонирхон хичээллэж буй хэсэг залуус нэгдэж, шинэ клуб байгуулсан байна. Байгуулагдаад удалгүй МХПН-т гишүүнээр элсэх хүсэлтээ ирүүлснийг Удирдах зөвлөл хурлаараа хэлэлцээд, элсүүлэх шийдвэр гаргалаа. 

Шинэ клубтээ баяр хүргэж, Монгол Улсад агаарын чөлөөт нислэгийн спортыг хөгжүүлэх, аюулгүй нислэгийн соёлыг түгээн дэлгэрүүлэх, нисгэгч-тамирчдынхаа хамтын эрх ашгийг хамгаалах үйлсэд хамтдаа зүтгэхийг хүсье!

АГУЛА-УУЛ шиг амжилт нь өндөр байг! WELCOME, AGULA!