card

Хэрхэн параглайдерын нисгэгч болох вэ?

Та параглайдингийн спортыг сонирхож байна уу? Нисгэгч болохыг хүсч байна уу? Тэгвэл эхлээд тандем параглайдингаар нисч үзэж болно. Энэ нь цаашид энэ спортоор хичээллэх үү,  надад тохирох спорт мөн үү гэсэн эргэлзээг тань тайлж болох юм. Туршлагатай нисгэгч тантай хамт ниснэ. Та түүнээс хүссэн зүйлээ асууж тодруулаарай.

Анхан шатны сургалт :

Монголд одоогийн байдлаар Монгол параглайдинг клуб, Фалкон агаарын спортын клуб, Монголын уулын шүхрийн холбоо анхан шатны сургалт явуулж байна.

Хичээллэж эхэлсний дараа та болон таны багш хоёрын хамтын ажиллагааны үр дүнд дараахь мэдлэг, дадлагыг хангалттай болсон гэж үзвэл та бие даан нислэг хийхэд бэлэн болно. Үүнд:

  • Нислэгийн цаг уур
  • Нислэгийн аюулгүй ажиллагааны дүрэм зааварчилгаа
  • Далавч, хэрэгсэлүүдтэй бүрэн танилцах, эзэмших
  • Газрын бэлтгэл /далавч агаарт тогтоох/
  • Хөөрөх болон газардах техник
  • Халин нисэх, өндөрт гарах техник
  • Нөөц шүхэртэй харьцах гэх мэт.

Дараагийн түвшинд үргэлжлүүлэн суралцах:

Мэргэжлийн, бие даасан түвшинд хүрэхийн тулд цаашдын сургалт шаардлагатай.

Суралцах хамгийн аюулгүй бөгөөд хамгийн хурдан арга бол FAI-ийн сертификаттай параглайдингийн сургууль болон багшаас /instructor/ суралцах явдал юм. Олон улсад ParaPro 1-5-р түвшний анханаас эхлээд гүнзгий түвшний сургалт байдаг. Та нисэж эхэлмэгцээ нисгэгч болно. Гэхдээ та сайн суралцах хэрэгтэй. Мэргэжлийн нисгэгч болоход олон жил шаардагддаг.

Мэргэжлийн нисгэгч болох сургалтын үе шат.

  • PаraPro 1-5-р түвшин
  1. Газрын бэлтгэл
  2. Нам өндрөөс буух бэлтгэл
  3. Өндрийн нислэг хийх
  4. Ахисан түвшний нислэг/Холын зайн нислэг
  • SIV сургалт
  • Туслах багшийн сургалт
  • Багш. Мэргэжлийн, бие даасан, багшлах эрхтэй хүн юм. Нисгэгчдэд IPPI лицензи олгох эрхтэй.