card

Хэрхэн гишүүн болох вэ?

Гишүүн болсноор дараах давуу тал, боломжийг эдлэнэ. Үүнд:

  • Та Монголын Ханглайдинг, Параглайдингийн Нийгэмлэгийн нэг эд эс болно.
  • Зохиогдох арга хэмжээ, аялал, үйл явдлын талаар мэдээлэл авна.
  • Спортын лиценз /FAI license/ авах эрх үүснэ. Ингэснээр олон улсын томоохон тэмцээнүүдэд оролцох боломжтой болно.
  • Лекц семинар, сургалтанд хамрагдах боломжтой болно (онолын хичээл, сургалтын дадлага  аялал, нөөц шүхрийн эвхэлт, ашиглалтын сургалт гэх мэт).
  • Адилхан хүсэл тэмүүлэлтэй, сонирхол нэгтэй гадаад, дотоодын хүмүүстэй найз нөхөд болох, хүрээгээ тэлэх боломжтой.
  • Нислэгийн дотоод дүрэм журам, мэдээллээр хангагдана.

МХПН-ийн Гишүүнчлэлийн журмыг эндээс татаж авна уу.